Монгол Улсын 19 аймагт халдвар тархлаа.


 Монгол Улсын 19 аймагт халдвар тархлаа.

Улаанбаатар 13,156 Баян-өлгий 1, Увс 1, Ховд 1, Завхан 2, Хөвсгөл 7, Архангай 3, Баянхонгор 1, Өвөрхангай 14, Төв аймаг 4, Сэлэнгэ 2, Хэнтий 7, Дундговь 9, Дорноговь 1, Сүхбаатар 11, Дорнод 1

Ийнхүү Улаанбаатар хотод гурав дахь удаагаа тогтоосон хатуу хөл хориог 2021 оны хоёрдугаар сарын 23-нд бууруулж, нийслэлээс аймгууд руу гарах хөдөлгөөнийг нээснээр аймгуудын халдвар эрчимжиж, өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгаас бусад аймагт халдвар бүртгэгдлээ. 

Өмнөговь аймгийн тухайд хоёр тохиолдол батлагдсан ч Улаанбаатар хот руу шилжүүлэн авчирсантай холбоотой Эрүүл мэндийн яам албан ёсоор халдвар гарсан аймагт бүртгээгүй байна. 

Монгол Улсын хэмжээнд коронавирусийн 15,718 тохиолдол бүртгэгдсэнээс дотоодын халдвар дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар 15,168, нас барсан хүний тоо 29 болов.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.