2016 оны 7-р
сарын 10-ны өдөр Их эзэн Чингисийн талбайд 10 дахь удаагийн "Дээлтэй Монгол наадам” арга хэмжээ
зохион байгуулагдах гэж байна. Уг наадам 16 цагт эхлэх бөгөөд 20 цаг хүртэл үргэлжилнэ.
Үндэсний хувцас, гоёл чимэглэлээрээ гоёдог уламжлалт баяр маань энэ удаа залуусын идэвхээр өрнөх төлөвтэй байна. Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг энэ наадмын энэ жилийн гол онцлог нь дотоодын загварын шинэ брэндүүд, өдөр тутам өмсөж болох үндэсний хэв маягтай залууст зориулсан коллекцуудын нэгдсэн загварын шоуг толилуулах юм.
Нийслэлчүүдийгээ үндэсний дээл хувцсаараа гоёж, Монгол бахархлаа олон улсад сурталчлахыг уриалж байна.
Ц.Соёл-Эрдэнэ
Сэтгэгдэл