889 хүнээс коронавирусийн халдвар илэрч, таван хүн нас барлаа


 889 хүнээс коронавирусийн халдвар илэрч, таван хүн нас барлаа

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12,384 хүний сорьцод шинжилгээ хийхэд 889 хүнээс коронавирус илэрлээ.

 Үүнээс:

  • нийслэлд 767, эрүүл мэндийн ажилтан- 4,
  • Архангай - 5,
  • Баян-Өлгий-1,
  • Булган-1,
  • Дархан-Уул - 16,
  • Дундговь-1,
  • Завхан-2,
  • Орхон-26,
  • Өвөрхангай-4,
  • Сэлэнгэ-4,
  • Төв-29,
  • Увс-5,
  • Ховд-18,
  • Хөвсгөл-3,
  • Хэнтий-3 нийт 889 тохиолдол нэмэгдэв.

 

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 22,884 боллоо.

Мөн хугацаанд 524 хүн эдгэрсэн бол таван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар нийт 12,401 хүн эдгэрээд байгаа бол коронавируст халдварын шалтгаанаар 49 хүн нас бараад байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.