УБ-ДЗ-руу нэвтэрч ирсэн 7 автомашинтай 33 иргэнийг саатуулан шалгаж байна


 
"ХААЛТ-ХЯНАЛТ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 7 ХУЛГАЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ИЛРҮҮЛЭВ
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед маршрутын бус / хулгайн, шороон замаар/ УБ-ДЗ-руу нэвтэрч ирсэн 7 автомашинтай 33 иргэнийг / том хүн, хүүхэд/ саатуулан шалгаж байна.
Цогт-Овоо постыг тойрон маршрутын бус замаар Даланзадгад суманд 4-р сарын 19-ний өдөр орж ирсэн эдгээр тээврийн хэрэгслийг эргүүл хяналтынхан илрүүлж, зугтах оролдлого хийсэн жолооч цагдаагийн автомашиныг мөргөх зөрчил гаргасан байна. Зөвшөөрөлгүй зорчин ирсэн 33 иргэн харьяаллын бус бөгөөд Цагаан хадны чиглэлд зорчиж байгаа гэж мэдээллээ. 7 тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулж, 33 иргэдийг "Дэлгэрэх” буудалд тусгаарлан аймгийн ЭМГ-аас шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.
Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжийг хангуулан Цагдаагийн газраас Коронавируст халдвар /ковид-19/-н цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд "Хаалт-Хяналт" арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
ХУЛГАЙН ТЭЭВРЭЭС БОЛГООМЖИЛ‼️
May be an image of car and outdoors
May be an image of standing and road
May be an image of car and road

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.