Хулд сумын онцгой комисс хуралдаж, хөдөлгөөний хязгаарлалтыг сунгалаа


 

Хулд сумын онцгой комисс 18-ны өдөр хуралдаж,  хөрш зэргэлдээ Өлзийт суманд сэжигтэй тохиолдол илэрсэн, цаг

үеийн байдлын асуудлыг хэлэлцэж хөдөлгөөний хязгаарлалтыг сунгах шийдвэр гаргасан.  Засаг даргын захирамж шийдвэрээр 7 хоног хөдөлгөөн хязгаарлаж байгаатай холбогдуулан төв замын постноос гадна 4 цэгт нэмэгдэл постыг нэмж, байгууллагуудаас жижүүрт гаргах хуваарь гаргахыг үүрэг болгож, тус ЗДТГ-аас урд чиглэлд /Баянмөнхийн гуанзнаас бензин товогийн зүүн зам/ хүртэл чиглэлд иргэд, машины хөдөлгөөн хязгаарлах үүрэг бүхий постны хуваарь танилцуулж байна. Хуваарьт хугацаанд ноогдуулсан үүргийг хариуцлагатай биелүүлэхийг томилогдсон ажилтнуудад, маргаашнаас ЗДТГ-т онцгой комиссын гишүүд, гүйлгээ хийх санхүүгийн ажилтнуудаас бусад ажилтнууд онц чухал мэдээ тайлангүй шаардлагагүй тохиолдолд цуглахгүй цахимаар ажлаа явуулахыг болохыг мэдэгдэж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.