Б.Пүрэвдорж гишүүний “хожимдсон“ ухаарал


Б.Пүрэвдорж гишүүний “хожимдсон“ ухаарал

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ сарын 19-ний шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад ноцтой зам тээврийн осол гаргасан. Ослоос үүдэн өнгөрсөн долоо хоногт акттай гэсэн шалтгаанаар байнгын хороо чуулганы хуралдаан оролцоогүй юм.

Тэгвэл гишүүн Б.Пүрэвдорж нийгмийн сүлжээндээ "Би хариуцлагүй үйлдэл хийж зам тээврийн осол гаргасандаа иргэдээсээ уучлал гуйж байна. Хашлага саад гэмтээсний төлбөр төлж, жолоодох эрхээ хасуулж, торгууллаа. Мөн машины торгуулиа бүгдийг төлсөн. Цагдаа, эмч, онцгойнхонд баярлалаа. Одоогоор бие жаахан тийм тул эмчийн хяналтад байгаа. Дахиж ийм үйлдэл хийхгүй" гэжээ.

 

 

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.