Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11,000 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,015 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 34,623 боллоо.
Мөн хугацаанд 686 хүн эдгэрсэн бол 5 хүн нас баржээ.
Өнөөдрийн байдлаар уг халдвараар өвчилж эдгэрсэн хүний тоо 18,719 болоод байгаа бол 102 хүн нас бараад байна.
Сэтгэгдэл