Улсын онцгой комиссын даргын 2021.04.25-ны өдрийн №37 дугаар тушаалаар батлагдсан "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд нийслэл хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу дараах тохиолдолд "QR код” зөвшөөрлийг хураан авч хүчингүй болгох арга хэмжээг авна.
Тухайлбал:
• Зөвшөөрлийг хүчингүй болгох талаар зөвшөөрөл эзэмшигчээс хүсэлт гаргасан бол;
• Зөвшөөрснөөс бусад тээврийн хэрэгсэлд байрлуулж ашигласан бол;
• Зөвшөөрлийг өөр зориулалтаар ашигласан бол;
• Замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөгдсөн цагийг зөрчсөн бол;
• Зөвшөөрлийг бусдад худалдсан, хуурамч материал бүрдүүлж авсан бол;
• Зөвшөөрөл олгогдсон тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн бол "QR код” зөвшөөрлийг хүчингүй болох арга хэмжээг авна.
Сэтгэгдэл