Өнгөрсөн хоногт нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс нийт 218 дуудлага очжээ.
Мөн "Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 33 иргэн хандсанаас 13 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 20 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгсөн байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод 115 цэгт 301 багийн 2,339 эмч, ажилтан ажиллаж, 75,592 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 71.7 хувь буюу 819.477 нь I тунд, 40.2 хувь буюу 459.729 II тунд хамрагджээ.
Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэд гэрчилгээгээ төрийн үйлчилгээний цахим систем /www.e-mongolia.mn/-ээс татан авах боломжтой.
Хэрэв вакцинд хамрагдсан мэдээлэл алдаатай шивэгдсэн, эсвэл мэдээлэл ороогүй бол дүүргүүдийн тандалтын албаны доорх лавлах утсанд хандаарай.
- Баянгол дүүрэг-70120318
- Баянзүрх дүүрэг-70150065
- Хан-Уул дүүрэг-11-342257, 70049200
- Сүхбаатар дүүрэг-70003910
- Сонгинохайрхан дүүрэг-79976000
- Чингэлтэй дүүрэг-70106677
Гадаадын иргэн вакцинд хамрагдсан гэрчилгээгээ эрүүл мэндийн яамны vis.health.gov.mn цахим хаягаас авах юм.
Эх сурвалж: Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв
Сэтгэгдэл