Бяцхан цагаач хүүгийн цогцосны зураг европчуудыг цочирдууллаа


Бяцхан цагаач хүүгийн цогцосны зураг европчуудыг цочирдууллааВАШИНГТОН. /VOA/. Туркийн эрэгт шидэгдсэн бяцхан сири хүүгийн цогцосны зураг өчигдөр Европын сонингуудаар гарч, тус тивийнхнийг цочирдууллаа.
Амьсгал хураасан хүүгийн цогцос далайн эрэгт шидэгдсэнийг, түүний цогцсыг турк цэрэг өргөөд явж буйг харуулсан хоёр зураг гарсан байна.
 
Туркийн албаны хүмүүсийн хэлснээр, энэ хүү нь Туркээс Грекийн Кос арал руу явж байхдаа хөмөрсөн хоёр жижиг завинд сууж явсан 13 сири цагаачийн нэг бололтой.
 
Европ энэ онд түүхэнд байгаагүйгээрээ цагаачид болон дүрвэгчдийн цуваанд дарагдаж байна. Дайн болон ядуурлаас дүрвэсэн хэдэн зуун мянган хүн сайхан амьдрахын тулд Европын Холбооны улсуудад очиж байна. Цагаачдын олонх нь Сири, Афганистан, Ирак болон Африкийн улсуудын иргэд юм.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ"

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.