Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар сарын 12-нд иргэдээс нийт 387 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 16 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.25 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 28 иргэн хандсанаас есөн иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 19 иргэнтэй оператор ажилтан холбогдож, асуултад хариуллаа.Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 38 цэгт, явуулын 10 автобусаар 86 багийн 599 эмч, ажилтан ажиллаж, 10345 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Нийслэлд вакцинжуулалт эхэлснээс хойш 18-аас дээш насны иргэдийн 93.7 хувь буюу 893.785 нь I тунд, 51.5 хувь буюу 491.346 нь II тунд хамрагдаад байна.Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван PCR шинжилгээний цэг ажиллаж байна. Дээрх цэгүүдэд хөдөө орон нутаг зайлшгүй явах шаардлагатай иргэд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах иргэд, оршуулгын үйл ажиллагаанд оролцох иргэд цаг авалгүй очин, шинжилгээнд хамрагдах боломжтой.
Шинжилгээний цэгийн байршил
- Баянгол дүүрэг- 13 дугаар сургууль
- Сүхбаатар дүүрэг- 31 дүгээр сургууль
- Чингэлтэй дүүрэг- 50 дугаар сургууль
- Баянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
- Сонгинохайрхан дүүрэг- Таван шарын төмөр замын гармын ард байрлах Номин агуулах худалдааны гадна талбай
- Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.
Дээрх цэгүүд ажлын өдрүүдэд 09:00-12:00 цагийн хооронд ажиллах ба амралтын өдрүүдэд гурав, гурваараа ээлжлэн ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
Сэтгэгдэл