ГХЯ: Израильд амьдарч байгаа Монгол иргэдээс халдлагад өртсөн тохиолдол гараагүй


 ГХЯ: Израильд амьдарч байгаа Монгол иргэдээс халдлагад өртсөн тохиолдол гараагүй

Израил, Палестины хоорондын мөргөлдөөн хурцдаж, нөхцөл байдал түгшүүртэй байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамны зүгээс

Израильд оршин суугаа монгол иргэдэд анхаарал тавих, тэдгээрийн нөхцөл байдлыг тодруулж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулах талаар Израиль улсыг хариуцаж буй Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайдын яаманд чиглэл өгөөд ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн 2007 оноос хойш Израиль улсад монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй манай улсын Өргөмжит консулд мөн мэдэгджээ.

Израиль улсад манай улсын 50-60 иргэн оршин суудаг бөгөөд дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Мөн цөөн тооны оюутан суралцдаг. ГХЯ эдгээр иргэдээс нутаг буцах хүсэлт гаргасан 4 иргэнийг энэ сарын 28-ны өдрийн Станбул-Улаанбаатарын нислэгээр эх оронд нь ирүүлэх ажлыг зохион байгуулж байгаа талаар мэдээллээ.

Одоогоор тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн зүгээс халдлагад өртсөн тохиолдол гараагүй гэдгийг ГХЯ-наас мэдэгдлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.