ГХЯ: Израйльд манай улсын 50 гаруй иргэн байдагийн дийлэнх нь эмэгтэйчүүд


ГХЯ: Израйльд манай улсын 50 гаруй иргэн байдагийн дийлэнх нь эмэгтэйчүүд

 

Израиль, Палестины хоорондын мөргөлдөөн хурцдаж, нөхцөл байдал түгшүүртэй болж байна. Тиймээс тус улсад ажиллаж, амьдарч буй монголчуудын нөхцөл байдлын талаар ГХЯ-наас тодруулахад "Израйль улсад манай улсын 50-60 иргэн оршин суудаг бөгөөд дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Мөн цөөн тооны оюутан суралцдаг. ГХЯ эдгээр иргэдээс нутаг буцах хүсэлт гаргасан 4 иргэнийг тавдугаар сарын 28-ны өдрийн Станбул-Улаанбаатарын нислэгээр эх оронд нь ирүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Мөн Израильд оршин суугаа монгол иргэдэд анхаарал тавих, тэдгээрийн нөхцөл байдлыг тодруулж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулах талаар Израйль улсыг хариуцаж буй Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайдын яаманд чиглэл өгөөд ажиллаж байна. Түүнчлэн 2007 оноос хойш Израйль улсад монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй манай улсын Өргөмжит консулд мөн мэдэгдээд байна.
Одоогоор тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн зүгээс халдлагад өртсөн тохиолдол гараагүй байна" гэлээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.