С.Зориг
агсны эхнэр Б.Булганыг цагдан хориод олон сарын хугацаа өнгөрлөө. Энэ
хугацаанд түүнийг хүнд хэцүү нөхцөлд хорьж байгаа талаарх мэдээлэл
цацагдсан. Тэгвэл Б.Булганы талаар "Улс төр, стратеги судлалын төв"-ийн тэргүүн, улс төр судлаач Л.Эрдэнэтуул "Сонгууль
өнгөрчихлөө аль хэдийн Ерөнхий сайд нь солигдчихлоо. Цагдаа,
тагнуулынхан ч гэсэн тэнэг биш. Удирдлагууд нь өнөө маргаашгүй
солигдоно, бусад хүмүүс ч ажил дээрээ үлдэх, эсэх нь тодорхойгүй.
Улстөрчдийн захиалгаар ажилладаг үй олон хүн хүчний байгууллагад байгаа.
Тэднийг цэвэрлэх хэрэгтэй. Дээр нь шинэ Засгийн газар байгуулагдангуут
Б.Булганы асуудлыг яаралтай шалгаж, шийдвэрлэж өгөөч.
Яагаад
түүнийг найман cap хорж тарчлаан зовоов. Хэрэв үндэслэл байгаа бол
шалгаж, дараагийн шатанд нь шилжүүлж өгч, хамгийн гол нь ил тод
мэдээлэлтэй байлгах хэрэгтэй гэсэн бодолтой байна. Ерөнхий сайд
Ж.Эрдэнэбатыг энэ асуудалд анхаарал хандуулахыг хүсч байна. Би бүр
тусгайлан Ерөнхий сайдад болон УИХ-ын дарга М.Энхболд нар биечлэн хандаж
Б.Булганы асуудлаар хүсэлт тавина гэж бодож байгаа" хэмээн ярилцлага
өгчээ.
Б.Саран Etoim.mn
Сэтгэгдэл