Италид агаарын дүүжин машин замаасаа унаж 14 хүн амиа алджээ


Италид агаарын дүүжин машин замаасаа унаж 14 хүн амиа алджээ 

Италийн Мажор нуурын ойролцоох дүүжин тээврийн кабель машин тросон замаасаа унаж, 14 хүн амиа алджээ.

Кабель машин Стреза хэмээх жижиг хотоос Моттарроне уул руу зорчигчдыг тээвэрлэж явсан бөгөөд замдаа ойн модон дунд унасан байна. Уулын аврах багийнхан  тав болон есөн настай хоёр хүүхдийг нисдэг тэргээр Турин дахь эмнэлэгт хүргэсэн ч удалгүй есөн настай хүүхэд шархаа даалгүй амиа алджээ. Харин таван настай хүүхэд хүнд бэртсэн ч ухаан санаа нь сэргэг байсан аж. Түүнийг яаралтай хагалгаанд оруулжээ.

 

Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна. Гэрчүүдийн хэлж буйгаар дүүжин машины тросон зам 300 метр хүртэл доошилж модны оройд хүртлээ унжсан байна.

Стреза хотоос Моттарон уул руу уг дүүжин тээвэр 1491 метрийн өндөрт зорчигчдыг 20 минутад тээвэрлэдэг аж. Дээд тал нь 40 хүн тээвэрлэх хүчин чадалтай ч тухайн үед чухам хэчнээн хүн зорчиж байсан нь тодорхойгүй байна. Дүүжин машин 20 метрийн өндрөөс унаж, уулын уруу өнхөрч явсаар модонд тээглэсэн байдалтай олджээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.