Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр олгоно


Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр олгоно 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдийг энэ сарын 24-нд буюу өнөөдөр өдөр олон нийтэд мэдээлж үнэмлэх олгоно.

Тодруулбал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-т "Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу энэ сарын 24-ний нэр дэвшигчийн үнэмлэхийг олгох юм байна. 

Нэр дэвшигчдэд үнэмлэх олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв ХҮН электорат" эвслээс Д.Энхбат нарын нэрийг дэвшүүлж, СЕХ нэр дэвшигчээр бүртгэж аваад байгаа билээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.