БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн биед хутгатай этгээд халдсан хэрэг өнгөрсөн баасан гаригт гарсан. Уг хэрэгт иргэн Д.Совдыг татан шалгаж байгаа. Тодруулбал, тус иргэн "Хүүхдэд вакцин хийх гэлээ" гэх утгатай эсэргүүцлийг цахим сүлжээнд хийж байсан нэгэн. Энэ үндэслэлээр салбарын сайдад халдсан гэж одоогоор мэдэгдэж байгаа.
Тэгвэл уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байгаа бөгөөд Д.Совдыг мөн цагдан хориод байгаа. Өнөөдөр түүнийг яллагдагчаар татжээ. Түүнд Эрүүгийн хуулийн 19.3.1-д зааснаар төрийн өндөр албан тушаалтны эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан" гэж буруутган шалгаж байгаа аж.
Эх сурвалж: shuurhai.mn
Сэтгэгдэл