"Гааль дээр үүсээд байсан ачаа барааны бөөгнөрөл бүрэн арилсан" гэв


"Гааль дээр үүсээд байсан ачаа барааны бөөгнөрөл бүрэн арилсан" гэв

 

Ачаа барааны эргэлт болон улсын төсвийн орлого, УБ хотын гаалийн газрын зарим терминалуудын нөхцөл байдлын талаар Улаанбаатар хотын гаалийн газраас мэдээлэл өглөө.Улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан иргэд, зарим ААН-ийн барааны бөөгнөрөл зарим гааль хяналтын бүсүүдэд бий болсон байсан. Тиймээс гаалийн байгууллага тавдугаар сарын 6-наас эхлэн ирэх зургаадугаар сарын 30-ныг хүртэл уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн. Уртасгасан цагаар ажиллаж эхэлснээр иргэд, ААН-ийн барааны бөөгнөрөл арилж, хэвийн байдалдаа шилжсэн гэдгийг тус газраас мэдэгдлээ.
Өнгөрсөн 20 гаруй хоногийн хугацаанд 2000 гаруй гаалийн бүрдүүлэлт хийж, 38 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Түүнчлэн 2020 оны эхний таван сартай харьцуулахад нийслэлийн гааль экспорт 145.5 хувь нэмэгдэж, барааны эргэлт 21.2 хувиар өссөн байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.