ТҮЦ эрхлэгчид ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүлнэ


 

ТҮЦ эрхлэгчид ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүлнэ

 

ТҮЦ эрхлэгчид болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлаж ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гурван эрхэмд өргөх бичиг барьсан билээ. Хэвлэлийн хурлаар хөл хорионы улмаас бизнес нь дампуурсан жижиг бизнес эрхлэгчид "цагаан сонголт” хийхээ мэдэгдсэн.

Цагаан сонголтод иргэдийг уриалсан Б.Дамба гуай өнөөдөр мэдэгдэл хийлээ. Тэрээр ярихдаа, Бид эрх баригч намын дарга, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийг сонгож чадахгүй "цагаан сонголт” хийнэ гэсний төлөө ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ дуучин Ануг дагуулан явж ТҮЦ-нүүдэд шалгалт хийж цагаан самар зарсных нь төлөө загнаж зандарлаа. ТҮЦ эрхлэгчид болон ард түмэн энэ үйлдэлд маш ихээр бухимдаж байна. Иймээс бид ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүлнэ. Эрх баригч намын дарга энгийн худалдаачдаас айж эмээсэндээ шалгаж, торгох тушаал өгсөнд туйлын харамсаж байна.

Бид төр засгаас нэг ч төгрөг халамж гуйж үзээгүй өдийг хүрсэн. Татвар, торгуулиа цаг тухайд нь төлж ирсэн жижиг бизнес эрхлэгч биднийг дэмжиж тэтгэхээ байг гэхэд торгож дарамтлахаа болих хэрэгтэй. Дэлхийн ямар ч оронд жижиглэн худалдаа оршсоор ирсэн гэв.

http://seruuleg.mn/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.