Өчигдөр орой чемодантай хувцсаа аваад гэрээсээ гарсан 10 настай Н.Мичидмаа охин гэртээ хариагүй байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад, "Ар гэр бүлийн зүгээс эрэн сурвалжлах өргөдөл хүсэлт ирүүлсэн. Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс охиныг эрэн сурвалжлах ажлыг эхлүүлсэн" гэв.
Харин охины ээж С.Солонго "Охин маань дүүдээ би гурав хоногийн дараа ирнэ, ээжид битгий хэлээрэй” гээд чемоданаа аваад гарсан гэсэн. Тэгэхээр цаанаасаа зохион байгуулалттайгаар хүн аваад явчихсан юм уу гэж хараад байна. Учир нь явсных нь дараа би охиныхоо утаснаас чатыг нь шалгаж үзсэн. Тэгэхэд "Онлайн ажил” гэх группын админ байсан. Тэр групп нь хоёр админтай юм байна. Авч явсан эмэгтэйг нөгөө админ нь болов уу гэж бодоод байгаа. Охин маань хамгийн сүүлд тэр группдээ "Онлайн ажилд хүн зуучилна” гэж бичсэн байсан.
Нөгөө админтай нь хуулийн байгууллагаас холбогдох гэж үзэж байна. Мөн энэ асуудлыг шалгаж байгаа. Тодорхой мэдээлэл гарахаар эргэж мэдэгдье" гэв.
Сэтгэгдэл