ЗХЖШ: Байлдагч хоолны хордлогоос үүдэж нас барсан байж болзошгүй


 

ЗХЖШ: Байлдагч хоолны хордлогоос үүдэж нас барсан байж болзошгүй

 

Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327-р ангид 19 настай байлдагч Б өчигдөр учир битүүлэг шалтгаанаар нас баржээ. Тэрээр Сүхбаатар аймгаас өнгөрсөн оны 10 дугаар сард татагдан ирээд албаа хааж байжээ.

Хэргийн талаар ЗХЖШ-ын хурандаа Б.Отгонбаяр мэдээлэл өгөхдөө "Амиа алдсан байлдагчийн үхэл гаднын нөлөөгүй, эрүүл мэндийн шалтгаантай гэх дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан. Тодруулбал байлдагч хоолны хордлогын улмаас амиа алдсан байж болзошгүй байна. Одоогоор алба хаагчийн үхлийн шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт хийгдэж байна” гэв.

Эх сурвалж: shuurhai.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.