Хоёр долоо хоног дараалан Pfizer вакцин татан авахаар төлөвлөжээ


Хоёр долоо хоног дараалан Pfizer вакцин татан авахаар төлөвлөжээ 

Япон Улсын Засгийн газар манай улсад 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ илэрхийлээд байсан билээ.

 

Энэ тусламжийн хүрээнд нийт 2.35 сая орчим тун Pfizer вакциныг нийлүүлэхээр болсноос эхний 84,240 тун вакциныг зургаадугаар сарын 16-ны өдөр манай улс хүлээн авсан.

Дараагийн ээлжийн 85,410 тун Pfizer вакцин зургаадугаар сарын 23-ны өдөр ирэхээр төлөвлөгджээ. Мөн ирэх долоо 7 хоногт дахин 85,410 тунгийн татан авалт хийгдэх тухай Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар манай улс 209,980 тун Pfizer вакцин хүлээн авсан байна. Уг вакцинаар жирэмсэн эхчүүд болон 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж байгаа юм.

Pfizer вакциныг ХӨСҮТ-ийн агуулахад хадгалж байгаа аж.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.