Улаанбаатар хотод өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-нд явуулын найм, суурин 20 цэгт иргэдийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулна. Эдгээр цэгт 42 багийн 247 эмч, ажилтан ажиллаж 5,735 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд эхний тунд 1,649, давтан тунд 2,192 буюу нийт 3841 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 102 хувь буюу 973,047 нь эхний тунд, 90 хувь буюу 858,461 нь давтан тунд хамрагдаад байгаа юм. Мөн нийт 605 жирэмсэн эх, 16-17 насны 5,130 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
1
2
3
4
5
6
7
Сэтгэгдэл