Шөнөжин хуралдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний хуулийг хэлэлцэн батлахтай зэрэгцээд сайд нарын томилгооны асуудал эцсийн байдлаар хийгджээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газарт хүргүүлэхдээ
Монгол Улсын Шадар сайдаар У.Хүрэлсүх,
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат,
Сангийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол,
Гадаад харилцааны сайдаар УИХ-ын гишүүн Н.Энхболд,
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
Чиглэлийн яамдаас Барилга, хот байгуулалтын сайдаар УИХ-ын экс гишүүн Ц.Дашдорж,
Зам, тээврийн сайдаар "Өндөр буянт” компанийн захирал Н.Төмөрхүү,
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар УИХ-ын экс гишүүн Т.Очирхүү,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга,
томилогдохоор болсон талаар жиг жуг хийлцэж эхэлсэн байна.
http://chuhal.mn/r/10863
Сэтгэгдэл