Архангай аймгийн Өлзийт суманд өчигдөр болсон хурдан морины сунгааны үеэр зургаан настай хүүхэд мориноос унаж, амиа алджээ. Тус аймгийн Өлзийт, Өгийнуур сумын уяачид хамтарч, өчигдөр уралдаан зохион байгуулсан байна.
Энэ талаар Эрүүл мэндийн төвийн даргаас тодруулахад "Өчигдөр Өлзийт сумын Ямаат багт "Хүүхэд мориноос уналаа” гэсэн дуудлага Эрүүл мэндийн төвд ирсэн. Дуудлагын дагуу манай хоёр эмч ажилласан. Ослын газарт очиход зургаан настай хүүхэд нас барчихсан байсан гэсэн. Хүү эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан"гэв.
Харин тус аймаг дахь Цагдаагийн газраас тодруулахад "Өчигдөр Архангай
аймгийн Өлзийт сумын нутагт морины үсэргээ зохион байгуулсан бөгөөд энэ
үеэр зургаан настай хүүхэд мориноос унаж, эмнэлгийн тусламж авч
чадалгүй амь насаа алдсан. Хэргийг одоогоор Архангай аймаг дахь
цагдаагийн газар шалгаж байна" гэлээ.
Сэтгэгдэл