БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан жинхэнэ намчин гэдгээ олонд харуулав. Тэрбээр газраа хамгаалсан олон багш нарыг улстөрийн захиалгатайгаар жагсаал цуглаан хийлээ гэж олонд мэдэгдэв.
Уг нь багш нар Монгол Улсын Консерваторийн хашаанд Боловсролын үнэлгээний төв барихаар болсныг оюутнуудтайгаа хамтдаа эсэргүүцэж зориулалтын газарт нь зориулалтын барилгаа барихыг л шаардаж жагссан. Гэтэл Монголын мянга мянган оюунлаг боловсон хүчнүүдийг бэлдэж гаргадаг тус сургуулийн багш нарыг салбарын сайд нь хээв нэг улстөрийн захиалагтайгаар жагсаал хийлээ гэж ичихгүй хэлсэн нь түүнийг жинхэнэ "НАМЧИН” гэдгийг нь олонд харуулав.
"Намчин” маань Боловсролын үнэлгээний төвийг тус сургуулийн хашаанд бариулахын тулд багш нарт тулган шаардаж "Газраа алдсан байхад чинь та нарт авч өглөө. Үүний оронд газрын багахан хэсэгт барилгуудыг бариул” гэж дүрэмдсэн байгаа юм. Ийм л нөхөр өнөөдөр бүхэл бүтэн Монголын боловсролын хувь заяаг атгаж, өөрийн дүрмээрээ тоглож буй нь маш том эмгэнэл.
Уг нь "Намчин" сайд жаахан ч гэсэн толгойгоо ажиллуулсан бол Монгол Улсын Консерваторийн газар бус Хүүхдийн урлан бүтээх төвийн газрыг нам нэгт УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс буцаан авах эрх мэдэл нь түүнд бүрэн бий.
Хөрөнгө мөнгөөрөө гайхуулдаг Б.Чойжилсүрэн бидний сайн мэдэх Хүүхдийн урлан бүтээх төвийн хашааны зүүн хэсгийг өөрийн болгож 16 давхар Новотел гэх зочид буудлыг барьсан. Тэрбээр нийслэлийн өмчийн хүүхдийн гэх тодотголтой тус төвийн 0.13 га газрыг авч мөнгө олж байхад "Намчин" сайд маань юу ч дууграхгүй байгаа нь хэний эрх ашгийг гүйцэлдүүлэхээр Монгол Улсын Консерваторийн газар руу эрээ цээргүй дайрч буй нь ойлгомжтой.
Дэлхийд Монголын нүүрийг тахалдаг сонгодогуудыг бэлддэг сургуулийн газарт заавал ч үгүй Боловсролын үнэлгээний төвийг барилна гэж муйхарлаж байхын оронд ядаж дахин төлөвлөлтийн газар юмуу, аль эсвэл Яармагт баригдсан хотын захиргааны байр руу нүүлгэх боломж нь бас л бий шүү гэдэг мессежийг танд хүргэе.
Эцэст нь Л.Энх-Амгалан сайд аа, багш нар зориулалтын газарт нь зориулалтын барилга барихыг л шаардаж жагссан шүү.
Erennews.mn
Сэтгэгдэл