"Токио-2020" зуны олимпын наадмын жүдо бөхийн -73 кг-ийн жинд манай тамирчин Ц.Цогтбаатар хүрэл медалийн төлөө Канадын тамирчин Артур Маргелидонтой барилдан ялалт байгууллаа.
Ингэснээр Монгол Улс Токиогийн зуны олимпын наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэж байна.
Тэрбээр хагас шигшээд шалгарсан ч Японы бөх Шохэй Онотой барилдаж, ялагдсан. Ингэснээр хүрэл медалийн төлөө Канадын бөх Артур Маргелидонтой барилдахаар болсон юм.
Сэтгэгдэл