Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас КОВИД-19 цар тахлын тухай долоо хоног тутмын тархвар судлалын тайлан гаргажээ. Өнгөрсөн долоо хоногт (7-р сарын 19-25) дэлхийд КОВИД-19-ийн халдвар авсан 3 сая 180 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 8%-иар нэмэгдсэн байна. Энэхүү өсөлтийн чиг хандлага нь Америк, Номхон далайн баруун бүсийн халдварын нөхцөл байдлаас үүдэлтэй бөгөөд Америкт шинээр бүртгэгдсэн тохиолдлын тоо 30%-иар, Номхон далайн баруун бүсэд 25%-иар нэмэгдсэн аж.
Мөн өнгөрсөн долоо хоногт нас баралтын тоо огцом өсөж, 69 мянгыг давсан бол өмнөх долоо хоногтой харьцуулахад 21% -иар нэмэгджээ. 132 улс орон, бүс нутагт дельта хувилбарыг илрүүлсэнээр өмнөх долоо хоногоос 8 улс орон, бүс нутгаар нэмэгдсэн байна.
Тайланд мөн: "Өдгөө дэлхийн хэмжээнд халдварын тохиолдлын тоо 194 саяд дөхөөд байгаа бол ирэх долоо хоногт энэхүү тоо 200 саяыг давж мэднэ" гэв.
Сэтгэгдэл