Шатахуун импортлогчид ажил хаяж, жагсаал тэмцэл хийж магадгүй байна


Шатахуун импортлогчид ажил хаяж, жагсаал тэмцэл хийж магадгүй байна

 

Шатахуун импортлогч ААН-үүд энэ сарын эхээр шатахууны үнээ литр тутам 300 төгрөгөөр нэмсэн. Гэсэн ч энэхүү нэмэгдэл нь хангалтгүй байгаа бөгөөд яг одоогоор импортлогч компаниуд АИ-92 бензинийг л гэхэд 2000 төгрөгөөр авч, 1750 төгрөгөөр зарж байгаа нь зөвхөн нэг сарын хугацаанд л гэхэд 30 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэнэ.

 

Цар тахлын улмаас өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд дэлхийн зах зээлд түүхий газрын тосны үнэ буурсан бөгөөд үүнийг дагаж бензиний үнэ литр тутамдаа 1390-1450 төгрөг хүртэл буугаад байсан юм. Гэсэн ч олон улсын зах зээлд эргээд баррель нефтийн үнэ огцом өсөж, одоогоор АИ-92 нэг тонн нь 690 ам.долларт хүрчээ. Энэ удаагийн өсөлт нь ийнхүү гадаад зах зээлээс хамаарч ийнхүү өссөн нь импортлогч компаниудад маш хүнд тусч буйг тэдний төлөөлөл хэлж байна.

Шатахууны үнийг төрийн байгууллагууд ялангуяа Ашигт малтмал, газрын тосны газраас нэгдүгээр сараас хойш хүчээр барьж байгаа учир импортлогч компаниуд дампуурч мэдэхээр байгаа учир ажил хаях, жагсаал тэмцэл хийж магадгүй байгаа талаар олон нийтийн сүлжээнд ид яригдаж байна. Зарим газар, аймгуудад АИ-92 бензин бас тасарсан байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.