РАШААНЫ МОГОЙ, БАМБАЙ ХОНШООРТ МОГОЙ ХОТ ОРЧИМД ТАРХЖЭЭ


 РАШААНЫ МОГОЙ, БАМБАЙ ХОНШООРТ МОГОЙ ХОТ ОРЧИМД ТАРХЖЭЭ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ:
БАМБАЙ ХОНШООРТ МОГОЙ Монгол орны бүх нутгаар элбэг тархсан #хортой могой бөгөөд сүүлийн жилүүдэд үерийн усаар дамжин нийслэл хотод ихээр орж ирэх болсон. Ихэвчлэн хад асгатай газраар амьдарна. Ерөнхий шинж: Биеийн урт 70 орчим см  Биеийн ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна. Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг. Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.  Хүүхэн хараа нь босоо. Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамарын #4 сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана. Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатайг анхаарна уу. Хэрэв та нийслэлд энэхүү могойтой таарвал ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газар -ын утас: 318003, 323780 бусад үед Нийслэлийн Шуурхай Удирдлагын Төв ​310005 тоот утсаар өгнө үү!!!

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.