Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мохиндер Пратап Сингхийг хүлээн авч уулзжээ. Талууд газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг эрчимжүүлэх хүрээнд санал солилцсон байна. Элчин сайд Мохиндер Пратап Сингх газрын тосны үйлдвэрийг барьж байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материалуудыг БНЭУ-аас татан авах ажлыг эрчимжүүлэх хүрээнд хил гааль, холбогдох байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах хүсэлтийг Шадар сайдад уламжилжээ. Шадар сайд С.Амарсайхан коронавирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын хилийн боомтуудад ачаа тээвэр, техник тоног төхөөрөмж саатаж, барилгын материалын үнэ нэмэгдсэн зэрэг нь үйлдвэр байгуулах ажилд хүндрэл учруулж байгаа хэдий ч барилгын ажлыг зогсолтгүй үргэлжлүүлэн төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө тууштай ажиллахаа илэрхийлсэн байна. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий тос дамжуулах хоолой байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцжээ.
Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажилд хүндрэл үүсчээ
2021/08/11 09:08
Сэтгэгдэл