Файзер вакцины 117,000 тун өчигдөр орой Монгол Улсад буулаа. Монгол Улсын Засгийн газар ба Файзер компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2,5 сая Файзер вакцины 822,510 тунг өнөөдрийн байдлаар хүлээн аваад байна.
НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд байгуулсан "КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 2,35 сая тун вакцины худалдан авалтыг санхүүжүүлж байгаа юм.
Сэтгэгдэл