Цагаан хад суурьшлын бүс рүү зөвшөөрөлгүй нэвтэрсэн дөрвөн жолоочид торгох арга хэмжээ авч, буцаажээ


 

Цагаан хад суурьшлын бүс рүү зөвшөөрөлгүй нэвтэрсэн дөрвөн жолоочид торгох арга хэмжээ авч, буцаажээ

 

Цагаан хад суурьшлын бүсэд ирэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн ажилтнууд Цогтцэций суманд 14 хоног тусгаарлагдаж байгаа юм. Харин зөвшөөрөлгүй, хулгайн тээврээр ирсэн иргэдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна.
Өнгөрсөн өдрүүдэд Цагаан хад руу зөвшөөрөлгүй нэвтэрсэн дөрвөн жолоочид Зөрчлийн хэрэг нээн шалгаж, Шүүхээр шийдвэрлэн торгох арга хэмжээ авч буцаалаа. Иймд зөвшөөрөлгүй /хулгайн тээврээр/ тус бүс рүү нэвтрэхгүй байхыг анхааруулъя гэж Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.