"Томчуудын" хунтайж нар НАМЗХ-гоор тоглох уу


 

"Томчуудын" хунтайж нар НАМЗХ-гоор тоглох уу

 

МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагад "томчуудын хун тайж" нар байр сууриа бататгаж эхэллээ. Тодруулбал, өчигдөр /2021.08.18/ болсон НАМЗХ-ны Бага хурлын IV хуралдаанаар Б.Оргилыг Ерөнхий нарийн бичгийн даргаар, олонхын саналаар  томилсон байна. 

Мөн Удирдах зөвлөлийн гишүүдийг томилсон бөгөөд олны анхаарлыг ихээр татаж байгаа юм. Тухайлбал, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар, "Магнай трейд”-ийн Р.Ганзоригийн хүү Г.Дашням, "Анод” банкийг дампууруулсан гэгддэг Э.Гүр-Аранзын хүү Г.Төгөлдөр, "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрах нар байгаа юм.

НАМЗХ-г анхнаасаа "цүнх баригч"-дын дамжаа хэмээдэг байсан бол удахгүй албан тушаал өндөр, эрх мэдэлтэй, бизнесийн томчуудын хүүхдүүдийн цуглардаг газар болох нь ээ. 

Баячуудын эрх танхи хөвгүүд нь зугаацаж, танхайрч, тоглож гүйдэг нас нь өнгөрсөн учраас ийн улстөрд хөлөө лавхан дүрэх суурийг нь тавьж өгч байж ч болох л юм. 

https://erennews.mn/article/48856

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.