“Химийн хичээлийн шалгуулагч гар утастай орж, бусдаас тусламж гуйсан нь тогтоогдсон”


 

“Химийн хичээлийн шалгуулагч гар утастай орж, бусдаас тусламж гуйсан нь тогтоогдсон”

 

Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ сарын 19-нөөс 22-ны өдөр зохион байгуулсан. Харин энэ үеэр Химийн шалгалтын материалын зургийг гар утсаараа авч олон нийтэд задруулсан хэрэг гарсан гэж зарим эх сурвалжууд мэдээлсэн.

Тэгвэл өчигдөр /2021.08.22/ Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат мэдээлэл хийх үеэрээ, "Хими болон нийгэм судлалын хичээлийн даалгавар задарсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. Үүнд хяналт шалгалт хийсэн. Ямарваа хичээлийн даалгавар задрах боломж байхгүй. Шалгалтын журамд зааснаар гар утас зэрэг шалтгалтад авч орохыг хориглосон эд зүйлсийн жагсаалт бий.

Химийн хичээлийн шалгалт 10:00 цагт эхэлсэн. Гэтэл нэг шалгуулагч гар утсаа авч ороод шалгалт эхэлснээс хойш 10:57 цагт материалын зургийг авч, бусдаас тусламж гуйлсан нь тогтоогдсон. Иймд шалгуулагчийн оноог хүчингүйд тооцож, арга хэмжээ авсан” гэж мэдэгдсэн юм.

http://isee.mn/n/25079

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.