Нарны хорооллын байрнаас 27 настай иргэн унаж нас баржээ


Нарны хорооллын байрнаас 27 настай иргэн унаж нас баржээ

Баянгол дүүрэгт байрлах "Нарны хороолол"-ын  байрнаас дөнгөж сая хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийн газарт цагдаа, онцгой, эмнэлгийн албан хаагчид очиж ажиллаж байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад, "Өнөөдрийн 15.28 цагт хүн өндрөөс уналаа гэсэн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Шалгалтын явцад БГД-ийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны хороолол 27-р байрны урд эрэгтэй, 27 настай А гэгч унаж амь насаа алдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна. Хэдэн давхраас, ямар шалтгаан нөхцөлийн улмаас унасан зэргийг тогтоохоор хэргийн газар Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэлээ.

Нарны хорооллын байрнаас 27 настай иргэн унаж нас баржээ

 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.