KFC-ийн тахианаас дахин гурван иргэн хордлого авчээ


KFC-ийн тахианаас дахин гурван иргэн хордлого авчээ

 

KFC-ийн сүлжээ ресторан Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн хэд хэдэн иргэд хордлого авсан талаар өмнө мэдээлсэн. Тухайн иргэд "Shigella  spp” нянгаар халдвардлагдсан нь тогтоогдож байсан юм.

Тэгвэл дахин 3 иргэн 25-р эмийн сангийн салбараар үйлчлүүлэн хордлого авсан байна. 

Тодруулбал: Тухайн гурван иргэн өнгөрсөн 21-ний өдөр 25-р эмийн сангийн автомашинтай үйлчлүүлэх хэсгээр үйлчлүүлэн багц худалдан авчээ. Тэр оройдоо бие нь эвгүйрч бөөлжин, суулгалт өгч нэг иргэн нь халуурч эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар ч биеийн байдал нь дээрдэхгүй байгаа гэж эх сурвалж мэдээлж байна. 

http://www.arslan.mn/social/news/630086.shtml



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.