Сошиал орчинд хувийн амьдралаа ил тодоор хүүрнэдэг олны танил эрхмүүдийн нэг дуучин Нара буюу М.Нарантуяа түрээсийн байр хайж байгаа зар тавьсан нь олон хүний анхаарлыг татжээ.
Тэрбээр цахим хуудастаа бичихдээ, "Хүннү 2222 хороололд эсвэл Энканто хотхонд ер нь Орчлон сургуулийн ойр 2-3-н өрөө байр (гайгүй үнээр) түрээслүүлэх хүн байвал Нарадаа түрээслүүлчээрэй. Залилан эмсээс болж 4н өрөө байраа алдаад түрээсийн байр хэсч байгаа хүн байнаа яадын үнэнээрээ сайхан"
Би одоо ийм асуудалтай сүүлийн 4н жилд 200 гаруй сая төгрөгийн өрнөөсөө төлсөөр одоо овоо дунд нь орж байна. Ингээд ярьвал их юм бий. Ийм их асуудлыг ил хашичилгүй шүд зуун ганцаараа давах гэж их л хичээлээ. Одоо ч залиланчдыг зүгээр л илчлээд суудаг газарт нь суулгамаар болж байна!!! За бас адилхан эм амьтан юмдаа үр хүүхэд нь хөөрхий юмдаа гэсээр өөрөө энэ их стрессний ард ганцаараа дэлбэртлээ таргалж, ааш араншин өөрчлөгдөж байгаа минь нөхөргүйнх юм уу их идсэнийх биш хэтэрхий их санхүүгийн ачаалал өглөг авлага дунд шүд зуун байсных биз!!!
Одоо больё оо ...да" хэмээжээ.
Сэтгэгдэл