Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх дөрвөн үйлдвэртэй бөгөөд 12 шугамтайгаар үйл ажиллагаагаа явуулж, өдөрт 3100 тонн сайжруулсан шахмал нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэвч тоног төхөөрөмжийн шинэчлэл, их засварын төлөвлөгөөнөөс хамаарч наймдугаар сарын байдлаар найман шугам ажиллаж байна. Энэ өвөл нийслэлийн 171.482 өрх шахмал түлш хэрэглэх статистик судалгаа гарсан ба ойролцоогоор 572.5 тонн шахмал түлш борлуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Сайжруулсан шахмал түлш худалдан, борлуулах цэгийн хувьд 300 өрхийн дунд нэг борлуулалтын цэг байхаар тооцож, нийслэлийн хэмжээнд нийт 600 цэг байгуулахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд 13.594 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бий.
Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдийг угарын хийнд хордохоос урьдчилсан сэргийлж зөвлөмж, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэх, сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Сэтгэгдэл