Шинжилгээний цэг дээр нэг иргэн НАС БАРЖЭЭ


Шинжилгээний цэг дээр нэг иргэн НАС БАРЖЭЭ

 

Шинжилгээний цэгт амиа алдсан иргэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат 56 настай эрэгтэй байжээ. Түүний хувьд өнгөрсөн долдугаар сард уушгины хорт хавдрын 4-р шат гэж оношлогдон Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад наймдугаар сард сумандаа ирсэн байна.

Хэд хоногийн өмнөөс бүсийн оношилгоо эмчилгээний эмчийн хяналтад орохоор аймгийн төвд байр түрээслэн амьдарч, гэрээр эмчилгээ хийлгэж байжээ. Харин есдүгээр сарын 7-ны өглөө өрхийн эмнэлэгт үзүүлж, хавдрын тасаг руу явах замдаа дүүтэйгээ хамт шинжилгээний цэгт очиж тест тавиулсан байна. Шинжилгээ эерэг гарч эмээ авахаар зогсож байхдаа цус алдаж газар дээрээ амь алджээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.