"Гурваас дээш удаа олныг хамарсан үйл ажиллагаа явуулбал “Хариуцлагын гэрээ”-г цуцална"


 "Гурваас дээш удаа олныг хамарсан үйл ажиллагаа явуулбал

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс  үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал "Хариуцлагын гэрээ”-ний талаар мэдээллээ. 

Тэрээр "Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 2548  аж ахуйн нэгж, иргэн "Хариуцлагын гэрээ” байгуулан үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. "Хариуцлагын гэрээ”  нь төр болон аж ахуйн нэгж, иргэн гэсэн гурван тал хариуцлагатай байж, цар тахлыг давж гарна гэдэг үндсэн ойлголтын суурь болж өгснөөрөө онцлог. "Хариуцлагын гэрээ”-нд олныг хамарсан хурим, найр, хүлээн авалт хийхийг хориглоно гэж заасан. Нэмэлт тоног төхөөрөмж ашиглахыг ч хориглосон. Хориглосон үйл ажиллагаа явуулсан эхний хоёр тохиолдолд сануулга өгч байна. Харин гурваас дээш удаа олныг хамарсан үйл ажиллагаа явуулбал "Хариуцлагын гэрээ”-г цуцалж байгаа. Гэрээг цуцалсан тохиолдолд тухайн аж  ахуйн нэгж 22:00 цаг хүртэл зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ. Заалаар үйлчлэхгүй.

Шөнийн клуб ч ялгаагүй "Хариуцлагын гэрээ” байгуулсан. Гэрээнд зөвхөн хоол болон уух зүйлсээр үйлчилнэ гэж заасан. Нэмэлт тоног төхөөрөмж ашиглах буюу караоке ажиллуулж, хөгжим тавих зэргээр үйлчлэхийг хориглосон. Хамгийн сүүлд буюу есдүгээр сарын 11, 12-нд хийсэн хяналт шалгалтаар ноцтой зөрчил гаргасан 13 аж ахуйн нэгжийн  "Хариуцлагын гэрээ”-г цуцлаад байна. Эдгээр газар 22:00 цаг хүртэл хоол хүргэлтийн үйлчилгээ эрхэлнэ" гэлээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.