АМГТГ: АИ-92 шатахууны нийлүүлэлт ирэх X сард тогтворжино


 

АМГТГ: АИ-92 шатахууны нийлүүлэлт ирэх X сард тогтворжино

 

Дотоодод хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 шатахууны нийлүүлэлт доголдож, зарим шатахуун түгээх станцуудад дараалал үүсээд байна.

АИ-92 шатахууны 18 хоногийн нөөцтэй байгааг Ашигт малтмал, Газрын тосны газраас мэдээлээд байна. Мөн АИ-92 шатахууны нийлүүлэлт ирэх аравдугаар сард тогтворжино гэсэн мэдээллийг өгч байгаа юм. Шатахууны томоохон нийлүүлэгч ОХУ-ын "Rosneft”-ийн "Angarsk” үйлдвэр засвартай байгаа нь нийлүүлэлтэд нөлөөлжээ.

Одоогоор АИ-92 шатахууны үнэ нэмэгдээгүй, харин АИ-95 шатахууны үнэ литр тутамдаа 150-300 төгрөгөөр нэмэгджээ.

Ц.Бадмаараг

Bloomberg Tv



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.