УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болсон нөхөн сонгуулийн тухай СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран мэдээлэл хийлээ.
СЕХ өнөөдөр хуралдаж, Хэнтий аймгийн нөхөн сонгуульд санал өгсөн сонгогчдын 73.03 хувийн буюу 17 264 иргэний санал авсан Ц.Идэрбат, Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын 51 хувь буюу 28 537 иргэний санал авсан Э.Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцон тогтоол баталсан бөгөөд өнөөдөр УИХ-д танилцуулах аж.
Уг хоёр тойрог нийт 148 хэсгийн хороотой бөгөөд энэ сарын 10-нд зохион байгуулсан нөхөн сонгуульд 17 хэсгийн хороо нь 50+1 хувийн ирцэндээ хүрсэн юм. Ингэснээр, нийт ирц 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт 37.04 хувь, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг 39.61 хувь байсан тул нэмэлт санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн. Нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд 131 хэсгийн хороонд явуулсан бөгөөд өмнөх санал хураалтад оролцоогүй хүмүүс саналаа өгч, тэдний саналыг өмнөх дүнд нэмж тооцсон аж.
Сэтгэгдэл