Тэд хуулийн дагуу тун удахгүй УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, албан ёсоор төрийн хүн болно. Гэвч тэд сонгогдсон тойргийнхоо эрх ашгийг хамгаалж, тэднийхээ төлөө хэзээ ч дуугарахгүй мөрийцөхөд бэлэн хүн олон байгаа.
Э.Батшугарын хувьд өөрийн мэдэлгүй улстөр үү түлхэгдчихсэн. Эдийн засагчийн хувьд чадварлаг болов ч эцгийнхээ сайн хүүгийн хувиар улстөрд орж, МАХН-д олгогдсон МАН-ын суудалд заларч байгаа нь энэ.
Харин Ц.Идэрбатын хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн оронд гарч буй тул УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээр хөтлүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг захиалгаар ийн тангараг өргөх эрх нь үүсэж буй нь энэ.
Товчхондоо МАН-ын бүлгийн "утсан хүүхэлдэйнүүд” нэмэгдсэн гэсэн үг.
Тиймээс тэд ёстой л тойргийн нөхөөс болсныхоо хэрээр парламентад ч нөхөөсийн үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй. Тэднээс шулуун, шударга үг хүлээх нь байтугай шинэ хуулийн төсөл санаачилж өргөн барихыг ч хүлээх хэрэггүй.
Сэтгэгдэл