Дахиад нэг гишүүн хүчирхийллийн асуудалд холбогдлоо


Дахиад нэг гишүүн хүчирхийллийн асуудалд холбогдлоо

 

УИХ-ын шинэ гишүүдийн нэг бусдыг хүчирхийлж, бэлгийн дарамт учруулсан асуудалд холбогдсон. Хуулийн байгууллага тэр гишүүнийг шалгаад яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байна. Тэгвэл дахиад нэг гишүүн хүчирхийллийн асуудалд холбогджээ. Эрхэм гишүүний хохирогч бүсгүй гомдолдоо "...Гишүүнийг 2012 оноос танина. Анх надтай ажил мэргэжлийн дагуу хамтран ажиллах санал тавьсан. Тэр талаар ярилцахаар гэртээ дуудсан. Ажлын дэмжлэг туслалцаа амласаар хувийн харилцаа шаардсан. Хоёр удаагийн тохиолдлоор нэр бүхий найзуудын хамтаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн" гэх зэргээр бичсэн байна.
 
Эх сурвалжийн мэдээллээр, удахгүй эрхэм гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар яригдах бөгөөд тойрогт нь нөхөн сонгууль болох магадлал өндөр болоод байна.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.