Хятадын хилийн орчимд Энэтхэг, АНУ хамтарсан цэргийн сургуулилалт эхлүүлэв


Хятадын хилийн орчимд Энэтхэг, АНУ хамтарсан цэргийн сургуулилалт эхлүүлэв

 

Энэтхэг, АНУ-ын өргөн цар хүрээтэй цэргийн хамтарсан сургуулилалт Хятадтай хиллэдэг Ладкхад эхэлсэн талаар Times of India мэдээлжээ.  Хамтарсан цэргийн сургуулилалтын хүрээнд Америк, Энэтхэгийн цэргийн алба хаагчид дайсны ар талын нутаг дэвсгэрийг эзлэн авч, танкийн дайралт хийн, цохилтот нисдэг тэргүүд ашиглах сургуулилалт хийх гэнэ. "Сургуулилалтын зорилго нь Энэтхэгийн хойд хил дээр хурцадмал байдал үүсгэх аливаа үйлдэл гаргахаас зайлсхийхийг Хятадад анхааруулсан дохио өгөх явдал" гэж эх сурвалж Times of India сонинд өгүүлсэн байна.
 
Өмнө нь Энэтхэгийн улс төр судлаач Шрикант Кондапалли Энэтхэг, Хятадын хоорондын хил орчмын хурцадмал байдал шийдэгдээгүй, сүүлийн хэлэлцээрийн үеэр Хятад, Энэтхэг хоёр Ладакха хөндийд цэрэг байршуулахтай холбоотой тохиролцоонд хүрч чадаагүй гэдгийг онцолж байлаа.
 
Ладакха дахь Энэтхэг, Хятадын сөргөлдөөн 2020 оны таван сард хурцадсан юм. Тухайн үед хоёр талын хилчдийн хооронд цус асгаруулсан мөргөлдөөн гарч байлаа. Хилийн нарийн тодорхойлсон шугам байхгүйгээс үүдэлтэй хоёр орны сөргөлдөөн 1950 оноос хойш үргэлжилж байгаа юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.