Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага энэ сарын 8-ны өдөр эдийн засгийн чиг хандлагын судалгааны тайлан гаргахдаа АПЕК-ийн гишүүн орнуудын эдийн засаг 2021 онд 6%-иар өсч, 2022 онд 4.9%-д тогтворжино гэж таамаглажээ. Ази, Номхон далайн бүсийн (ARTA) эдийн засгийн хөгжлийн чиг хандлагын хамгийн сүүлийн үеийн дүн шинжилгээгээр Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг 2020 оны эхний хагаст 3.7%-иар буурч 2021 оны эхний хагаст 8%-иар өссөн гэнэ.
Өнгөрсөн оны эдийн засгийн огцом уналт, эдийн засгийн идэвхжилийн иж бүрэн нөлөөгөөр энэ оны эхний хагаст бараа эргэлтийн хэмжээ хоёр оронтой тоогоор өссөнийг тайланд онцолсон байв. Мөн эм, харилцаа холбооны хэрэгсэл, компьютер зэрэг цар тахалтай холбоотой барааны худалдаа эрчимтэй өсөлттэй хэвээр байна.
Тус тайланд АПЕК-ийн бүс нутагт ногоон талбайн хөрөнгө оруулалт огцом буурч, сүүлийн 20 жилийн хамгийн доод түвшинд хүрснийг мөн онцолсон байна. Түүнчлэн тайланд уур амьсгалын өөрчлөлт нь бүс нутаг болон дэлхийн хэмжээнд хүн төрөлхтөнд учирч буй, ерөөс оршин тогтноход нь аюул заналхийлэл болох тухай мөн дурьджээ.
Г.Бямба
Сэтгэгдэл