Монгол дахь Төвдийн шарын шашинтай холбоотой асуудлаар Төвдийн шарын шашинтны шинэ "Их Хүрээ" хийдийн хамба лам, номун хан З.Санждорж мэдээлэл хийлээ. Тодруулбал энэ үеэр З.Санждорж: " Монголын бурхан шашинтны төв бол "Гандантэгчинлэн хийд" гэж та бүхэн ойлгодог байх. Би ч тэгж ойлгож байгаа. Уг хийдийг хамгийн ариун дагшин, хууль ёсны шашны байгууллага гэж бид итгэж, сүсэглэж байдаг. Бид ч итгэж байсан. Гэтэл олон жил судалсны эцэст маш ноцтой баримтууд олдсон учраас анх удаа та бүхэнд хүргэж байна. Монголын бурхан шашинтны төв "Гандантэгчинлэн хийд"-ийн одоо хэрэглэж байгаа албан ёсны улсын бүртгэлийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр бус болох баримт гарч ирсэнд ихээхэн харамсаж байна. ХЗДХ-ийн сайдын 2005 оны 4 сарын 27-ний өдрийн 60 тоот тушаалаар улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох тухай Ц.Нямдорж гэсэн гарын үсэгтэй тушаалын 19 дүгээрт
"Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийг хөгжүүлэх сан" НҮТББ гэж Д.Чойжамц, н.Эрдэнэхүү гэж 2 хүний санаачилсан ТББ-ын гэрчилгээ, хавсралт олгосон байна. Шашны байгууллага биш шүү. Төрийн бус байгууллага. Улсын бүртгэлийн газраас 3 жил шүүлгээд шшашны байгууллагын гэрчилгээ нь байхгүй. Үндэсний төв архиваас шүүлгээд мөн адил байдаггүй. Ийм байхад "Гандантэгчинлэн хийд"-ийн гэрчилгээ хүчин төгөлдөр болж чадах уу?
Нэгэнт сайдын тушаалтай учраас тэр өдрөө гэрчилгээ олгожээ. Уг гэрчилгээн дээр "Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд" шашны байгууллагыг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгов гэж. Гэтэл нөгөөх нь Төрийн бус байгууллага. Энэ юуг хэлж байна вэ? Гэтэл тэр өдрөө мөн "Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийг хөгжүүлэх сан" НҮТТБ-д мөн гэрчилгээ олгосон байна. Энэ ТББ-ын гэрчилгээ нь бол хуулийн дагуу олгогдсон байгаа юм. Гэтэл уг төрийн бус байгууллагаа Д.Чойжамц гуай татан буулгасан байгаа юм. Гэтэл дараа нь ахиад шинэчилсэн гэрчилгээ авчээ. Тэр нь бүр 1654 оны 06 сарын 29 гээд Манжийн хааны үеийн тогтоолтой, шашны байгууллагаар гэрчилгээ авсан байгаа юм. Үүнийг бүртгэхдээ Дэмбэрэл овогтой Чойжамцыг гүйцэтгэх захирлаар сонгож томилсныг бүртгэв. Дахин гэрчилгээ олгов гэсэн байгаа юм. Тэргүүн хамба гэж огт байхгүй. Гэх мэтчилэн би дандаа баримттай ярьж байгаа юм. " гэв.
Сэтгэгдэл