БНСУ: 108 зул өргөн, гал алдсан монгол иргэнд тэнсэн харгалзах ял оноожээ


БНСУ: 108 зул өргөн, гал алдсан монгол иргэнд тэнсэн харгалзах ял оноожээ

 

Талийгаач эмээгийнхээ дурсгалд зориулж 108 зул өргөж байгаад гал алдан, оршин суудаг орон сууцаа тэр чигээр нь шатаасан монгол иргэнд БНСУ-ын шүүхээс тэнсэн харгалзах ял оноожээ.

Тодруулбал, санамсаргүй гал алдсан хэрэгт яллагдагчаар татагдаад байсан Монгол Улсын иргэн "А"-д Инчоны дүүргийн шүүх тэнсэн ял оноосон болохоо өнөөдөр мэдэгдсэн байна.

 Тэрбээр өмнөх өдөр нь нас барсан эмээгийнхээ дурсгалд зориулж 108 зул асаасан бөгөөд санамсар болгоомжгүй байдлаас нь болж галын дөл хана, тааз руу тархсан байна.

 хэдий ч "А" болон хөршийнх нь гэр тэр чигтээ шатаж, 90 сая воны эд хөрөнгийн хохирол учирсан аж.

Инчоны дүүргийн шүүхээс "А нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, харамсаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хохирлыг барагдуулахын тулд хүчин чармайлт гаргаж байгаа. Түүний хэргийн нөхцөл байдал ба анхны тохиолдол гэдгийг нь авч үзсэн" гэж тэмдэглэжээ.

Эх сурвалж: NEWSIS



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.