Энэ сарын эхээр 120 сая еврогоор Италийн "Ювентус” клубийн тоглогч болсон Криштиану Роналдуд Испанийн шүүх тэнсэн харгалзах ял оноолоо. Тэрбээр татвараас зугтсан хэргээр цөөнгүй хугацаанд шалгагдаж ирсэн бөгөөд энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогджээ. Тиймээс португаль хөлбөмбөгчин хоёр жил хоригдох ялыг шүүхээс сонсч болзошгүй болоод байлаа. Ялаас зугтах үүднээс Италийн баг руу явсан хэмээн Испанийн зарим хэвлэлүүд бичиж байсан. Тэгвэл Роналду Испанийн шүүхтэй тохиролцож чаджээ. Тэрбээр 19 сая еврогийн татвараас бултсан гэм буруугаа хүлээн зөвшөөрөх бөгөөд үүний нь хариуд шүүх түүний ялыг тэнсэн харгалзах болгон хөнгөрүүлж байгаа ажээ.
http://unuudur.mn/article/107158
Сэтгэгдэл